Д.Дамба-Очир: Үндсэн хуулийн төслийг задлахгүйгээр батлах хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тавьсан хоригийг парламент хүлээж авсан билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Хэд, хэдэн гаргалгаа үлдсэн. Ард нийтийн санал асуулга явуулж болно. Эсвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр баталж болно. Энэ эрх нь парламентад бий. Гэхдээ Ерөнхийлөгч болон АН-аас оруулж ирсэн санал байна. Энэ бүхнээс үүдэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эргэж задрах вий гэж санаа зовж байна. Их төвөгтэй л дөө. Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэдэг бол. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлахын тулд 57 гишүүний ирцтэй, 64 гишүүн нэг ойлголттой байж үргэлжилнэ. Ард иргэдийн өгсөн саналын дагуу парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх зэрэг саналыг гишүүд зөвшөөрөх үү. Тэнд нь саналаа өгч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс АН-ын зүгээс тавьсан саналыг амаргүй гэж харж байна. Ямартай ч Үндсэн хуулийн төслийг задлахгүйгээр батлах л ёстой" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top