Пусаны олон улсын кино наадмын (BIFF) нээлтийн ёслол Пусаны кино төвд энэ сарын 3-нд боллоо. 24 дэх удаагаа явагдаж байгаа тус наадамд 85 орны 299 кино оролцож байгаагийн 27 нь Пусанд нээлтээ хийх юм.
Анх залуу найруулагчдын гарааны талбар болох зорилготой нээгдсэн тус наадам одоо дэлхийн шилдэг найруулагчид цуглардаг, Азийн томоохон кино наадмын нэг болжээ. Энэ жилийн гол сэдэв нь Солонгосын кино урлагийн 100 жилийн ой.
Наадмыг Казахстан, Японы хамтарсан “The Horse Thieves. Roads of Time” кино нээж, ёслолыг Чон У Сон, И Хани хоёр хөтөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )