Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.09/ боллоо. Хуралдаанаар гэр хорооллын 200 мянга гаруй өрхөд угаар мэдрэгчийн үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийг гаргалаа.
Өөрөөр хэлбэл, ирэх арваннэгдүгээр сарын 01-ээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгалаа. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм.
Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )