ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

2019 оны 10 сарын 11

Намрын дунд Өлзийт харагчин тахиа сарын таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2019.10.11, Баасан гараг
  • Билгийн тооллын: 13
  • Наран ургах шингэх: 7.04-18.13
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top