ЕБС-иудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

2019 оны 10 сарын 11

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна.
 

Энэ удаа гамшгийн эрсдэлийн тойм судалгааг ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдыг хамруулан хийлээ.

Тойм судалгаагаар газар хөдлөлт болон гал түймрийн эрсдэл ихтэй, химийн ослын эрсдэл дунд гэж тодорхойлогдсон юм гэж  НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top