З.Баянсэлэнгэ: Ирэх жил эхний 50 мянган өрхийг орон сууцанд хамруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

МАХН-аас санаачилсан иргэдийг урьдчилгаагүй, хүүгүй орон сууцаар хангах “Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн хоёр дахь бүртгэл маргааш /2019.10.12/ МАХН-ын байранд 11:00-17:00 цагийн хооронд болох юм байна. Одоогоор уг хөтөлбөрт 10 мянган иргэн бүртгүүлээд байгаа аж.

"Өрх бүрт орон сууц” хөтөлбөр түрээсийн орон сууц, өмчлөлийн орон сууц гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд тухайн орон сууцанд 40 жилийн хугацаатай урьдчилгаагүй, хүүгүйгээр сар, сардаа тогтоогдсон хэмжээнд төлбөрөө төлж амьдрах боломжтой аж. Харин тухайн орон сууцны үнэнд хүү бодохгүй, урьдчилгаа авахгүйгээр төр, барилгын компани, иргэний гурвалсан гэрээ байгуулан сар бүр эргэн төлөлт хийх зарчмаар өмчлөх боломжтой гэнэ.

Энэ талаар МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Бидний хэрэгжүүлэх гэж буй энэ хөтөлбөрийн талаар олон нийтийн дунд янз бүрийн яриа гарч байна. Улс орон, өрхийн хөгжил бол орон сууцны асуудал байдаг юм байна. Төр засаг өнөөдөр төрийн бодлогоо утаа, сайжруулсан түлш гэж харж байна. Энэ нь гэр хорооллын айл өрхийг багасгах бус харин ч эндээ амьдар, бид утаагүй зуухаар хангаж, утааг чинь бууруулаад өгье гэж байгаа хэрэг. Иймээс бид эдийн засгийнх нь тооцоо судалгааг гаргаж зорилт тавин ажиллаж байна. Бидний тооцооллоор ирэх жилийн өдийд эхний 50 мянган айл өрхийг орон сууцанд хамруулахаар тооцож байгаа. Гэр хорооллын айл өрхийн тоог багасгаж, иргэдээ орон сууцжуулъя. Ялангуяа 2016 онд дэвшүүлсэн 0 түрээстэй орон сууцны хөтөлбөртөө тулгуурлан энэ ажлыг эрчимжүүлж байна. Хамгийн гол нь бодит боломж байгааг харсан. Сэтгэл байвал болохгүй зүйл байхгүй” хэмээн тайлбарласан юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах(103.9.90.98) 2019 оны 10 сарын 11

одоо төор ипотекийн зээлд хэдэн төгрөг зарцуулсан вэ. энэ өндөр хүүтэй зээл иргэдэд эргээд асар их дарамт үүсгэж байна. харин утаатай тэмцэнэ гээд хэдэн тэрбумыг агаарт хийсгэсэн бэ. энд бас нэг тоо гарна. энэ агаарт цацсан мөнгөөр хямд орон сцууж барьж заримыг нь худалдсан бол

0  |  0
АХ(103.9.90.98) 2019 оны 10 сарын 11

УТААТАЙ ТЭМЦЭХ ХАМГИЙН ЗӨВ ЗАМ БОЛ ОРОНСУУЦЖУУЛАХ БӨГӨӨД ИРГЭДЭД УРЬДЧИЛГААГҮЙ ЖИЛИЙН 1-2 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙЖ УТАА БАГАСАНА ИРГЭД БАЙРТАЙ БОЛНО.

0  |  0
АХ(103.9.90.98) 2019 оны 10 сарын 11

МАШ ЗӨВ. ОЛОН ЖЖИЛ УТААТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЭД ТӨСВӨЛ ТӨСӨЛӨӨС ОЛОН ТЭРРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч ҮР ДҮНД УТАА 2 ДАХИН НЭМЭГДСЭН. УТААТАЙ ТЭМЦЭХ НЭРЭЭР МӨНГӨ УГААЖ МӨНГӨ ЗӨВШИЖ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ХАГАРТЛАА БАЯЖСАН. УТААТАЙ ТЭМЦСЭН ГЭХ МӨНГӨ ЗАРИМ НЬ АГААРТ ХИЙСЧ ЗАРИМ ХЭСЭГ НЬ ДАРГА АЛБАН ТУШААЛТНЫ КАРМААНД ОРСОН . ЭНЭ ОЛОН ТЭРМБУМААР ШУУД ОРОН СУУЦ БАРЬЖ МАШ ХЯМДААР ИРГЭДЭД ӨГСӨН БОЛ ЭРГЭЛТИЙН МӨНГӨ ОРЖ ДАХИЖ ОЛОН ЗУУН ОРОН СУУЦ БАРЬЖ БОЛОХ БАЙСАН. ТӨР ҮНЭХЭЭР УТААТАЙ ТЭМЦЭХ ГЭЭД БАЙГАА БОЛ ОРОНСУУЦЖУУЛАХААС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ. ЭНЭ БОЛ ЗӨВ

0  |  0
зочин(103.212.117.155) 2019 оны 10 сарын 11

Яагаад ингэж тооцоо судалгаагүй худлаа яриад байдаг юм бэ. Сонгууль эхлээгүй байна

0  |  0
Top