МАХН: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх тухай мэдэгдсэн.

Уг мэдэгдэлтэй холбогдуулан МАХН-аас өнөөдөр /2020.01.06/ мэдээлэл хийж “Тэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэх ёстой. Гэхдээ тэтгэврийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр бус авлига, оффшорын хөрөнгөөр тэглэх учиртай” гэлээ. Мөн МАХН-аас тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Манай нам ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын бонд гаргах, зээл авах зэрэг аргыг хэрэглэн татвар төлөгчдөд дахин ачаа үүрүүлэхгүй байх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталж байна. Хэрэв Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх гэж оролдвол ард түмнээ улам ядууруулах хор уршигтай болохыг анхааруулж байна. МАХН тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянган орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх,
2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх зэрэг зарчмыг баримлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна. Дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй малчдын зээлийн хүүг тэглэх, цалингийн зээлийн хүүг тэглэх, ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна. Ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ эх үүсвэрийг нь хаанаас яаж гаргах вэ гэдэг асуудал олон түмний зүй ёсны анхаарлыг татаж байгаа. Ерөнхийлөгч тэтгэврийн зээл, зээлийн өрийг тэглэх үйл ажиллагаа явуулахдаа УИХ, Засгийн газарт чиглэл өгч эх үүсвэрийг (780 орчим тэрбум төгрөг) нь дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж МАХН үзэж байгаагаа уламжилж байна. Үүнд: “Капитал” банк дампуурч уг банкинд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, нийт 240 тэрбум төгрөг, “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн ахмадуудын зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь зөв болно. Мөн аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж тогтоосон байдаг. АТГ-ын албан ёсны мэдээлэлд албан тушаалтнууд 12 их наяд төгрөгийг хулгайлсан, эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох нь шударга ёсонд нийцнэ гэсэн байр суурьтай байна. Энэ их хэмжээний мөнгийн нийлбэр нь 13.8 гаруй их наяд төгрөг болж байна” гэв.

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.90) 2025 оны 03 сарын 13

ерѳѳсѳѳ бүх үйлдвэр аж ахуйнаадаа хаагаад ганц том мѳнгѳ хэвэлдэг үйлвэртэй болмоор юм бишүү.Хүссэн хүмүүсдэн хэд л бол хэдээр нь мѳнгѳ тараагаад дэлхийд байхгүй баян улс болохуу аан.ямар бна.монголчуудаа дэмжээрэй энийг бид хүсээд байгаа биздээ ажил хийж яадын.

1  |  0
Zass(150.129.141.152) 2025 оны 03 сарын 13

ARD NI ZOGSOJ BGAA 2 ODOO SUR NEMJ BGAA YUM UU? KKK ULGERIIN BAATRUUD

1  |  0
туяа(66.181.161.127) 2025 оны 03 сарын 13

Нэг удаа сая тѳгрѳг авснаас доод тэтгэврийг 500000 болгох хэрэгтэй

4  |  0
Зочин(202.9.46.95) 2025 оны 03 сарын 13

Хаанаас өгсөн та нараар залхаахгүй мэдэж байгаа байлгүй төр бариж байгаа тэд шийдэх байлгүй битгий бүлт бүлт үсрээд бай

4  |  1
Зочин(66.181.161.37) 2025 оны 03 сарын 13

Төрдөө баярлалаа зээл аваагүй иргэд бид өөрийн дарамтнаас салж байгаа хэдтэйгээ барьцахгүй ээ

4  |  0
Өндөр настан(203.91.115.51) 2025 оны 03 сарын 13

Зээл авч чадаагүй биш зээл өгөхгүй заавал батлан даагчаа авчир гэж хэлдэг тм юм гь өайхгүй болхоор авч чадахгүй байсан юм шүү

6  |  0
Зочин(192.82.69.150) 2025 оны 03 сарын 13

Тэжээгчээ алдсан тэтгэмж талийгчийнхаа ндш-с төлөгддөг болохоор зээл авсан нь тооцогдох уу?

1  |  0
Зочин.(202.9.40.101) 2025 оны 03 сарын 13

Зээл аваагүй ахмадууд бид бололцоотой болоод аваагүй юм.Бид зээлгүй учраас төрөөс горьдохгүй.Зээлтэй ядарсан ахмадуудынхаа өр зээлииг төлөөд баярлуулчих.Зээл аваагүй бид огт барьцахгүй шүү дээ.

2  |  1
Зочин.(202.9.40.101) 2025 оны 03 сарын 13

МАХН санаачлаагүй байж битгий хор хутгаад байгаа ч дээ.Хорчингууд минь.

2  |  0
зочин (103.212.116.56) 2025 оны 03 сарын 13

зээлгүй байсандаа гомдох болж дээ

1  |  0
зочин (103.212.116.56) 2025 оны 03 сарын 13

зээлгүй байсандаа гомдох болж дээ

1  |  0
Өндөр настан(103.10.22.87) 2025 оны 03 сарын 13

БИ гэхэд л банкинд биш ломбардад зээлтэй байж л бна. Ахмадуудаа баярлуулья гэж байгаа бол алагчилгүй бүгдэд нь хүртээх хэрэгтэй ш дээ. Засаг төрөөс мөнгө өгвөл их баярлана даа.

6  |  0
Zochin(202.179.31.77) 2025 оны 03 сарын 13

Hunii avaad hereglesen mungiig teglehiin orond niit ahmadyydad neg neg saua tugrug uguud l bayarlyylchih ter ni zuv.

1  |  1
Zochin(66.181.183.51) 2025 оны 03 сарын 13

Songuulid ymarch uneer hamaagui ylalt baiguulalt gesen amjaagui arga. Enkhbayriin nam ene argaaraa hol yvahguiee.

2  |  1
Зочин(103.229.122.195) 2025 оны 03 сарын 13

Зээл аваагүй нь ямар буруутай гэж??? Мөнгө өгвөл авмаар л байна ш дээ...

6  |  0
zochin(192.82.67.101) 2025 оны 03 сарын 13

heden nastanguudiin zeeliig teglen gesen chini yasan ih baritsah um be.baritsaj bgaad ali ali ni hooson uldehvii dee.zarim ni bur amidralgui um neheh umaa.

1  |  0
Нарангэрэл(202.131.231.86) 2025 оны 03 сарын 13

юу гээд худлаа зүйл гаргаж ирээд ард иргэдийг самууруулаад байнаа тэтгэвэрийг тэглээд л болоо ш дээ юун сая төгрөг өг гээд шоу хийгээд байнаа.тооцоо байвал ил гаргаад тэгээд ярилдаа ийм зүйлээ.

4  |  1
Ѳндѳр настан (202.126.89.30) 2025 оны 03 сарын 13

Зээлтэй зээлгүй нийтэд нь сая тѳгрѳг ѳглѳѳ гэхэд тэглэх байгаа тэр их мѳнгѳний хагас нь хүрэлцэнэ. Зээл бол хариуцлага тѳлнѳ гэж л авсан хүн тѳлж л таараа. Тэглэнэ гэдэг тэнэг асуудал. Баярлуулъя гэж байгаа бол нийтэд нь хүртээ

4  |  0
Баяраа (202.126.89.240) 2025 оны 03 сарын 13

Би тэтгэврийн зээлгүй.Урамшуулбал баярлана шүү

6  |  0
Монгол иргэн(202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

МАХН Цолмон Н.Энхбаяр хоёрын хувийн нам даа

2  |  2
Зочин (202.55.188.83) 2025 оны 03 сарын 13

Н.ЭНХБАЯРЫН НЭГ ТЭНЭГ ГАРУУД БОЛЬ\nУЛСЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ УЛСЫН АМРАЛТЫН Н.ЭНХБАЯР Л ХУВЬДАА АВСАН ОДОО АРД ИРГЭД МАШ ӨНДӨР ҮНЭ ТӨЛЖ АМАРЧ БАЙНА.\nШУНАЛЫН БИРДҮҮД ТА НАР 2020 ОНД ГОРЬД

2  |  2
ondor nastan(64.119.24.68) 2025 оны 03 сарын 13

Tor tsoon heden ahmaduudaa bitgi alag uzeerei.Zeel abagui ahmad bol jinhene tetgeberin hedere amidardag humuus shu

2  |  0
tet hun(64.119.24.68) 2025 оны 03 сарын 13

Amidral ni bolomjtoidoo zeel abagui bish ternes oor orlogui amidrah nohtsolgui uchras l zeel abaagui\n

3  |  0
b”g”p(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

mu

1  |  0
b”g”p(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

mu

1  |  0
Дундачийг нь олгоо(122.201.27.130) 2025 оны 03 сарын 13

нэг сая бага байна ядаж л тэглэсн дүнгийн дундачийг олгох нь зүйтэй

5  |  0
Авлигын эсрэг(202.9.47.4) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна. Төр иргэдийг хугацаанд нь зээлээ төлдөг ухамсартай, гол нь тийм нөхцөл байдал бүрдүүлэх, БҮРЭМ БОЛОМЖООРОО ХАНГАХ талаар цог арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Төр луйвардсан мөнгөө иргэдэд эргүүлэн өгөө

2  |  0
Naagii(202.9.40.86) 2025 оны 03 сарын 13

Салхитын ордоос босгох 800 тэрбум төгрөгөө тэтгэвэр авдаг бүх амадууддаа тэнцүү хувааж өгөх хэрэгтэй. Зээл аваагүй нь хохироод үлдэж болохгүй зээл авсан нь завшаад хожиж болохгүй шударга байя

8  |  0
О(202.179.27.126) 2025 оны 03 сарын 13

Аавын хүүг алаг үзэх хэрэггүй. Зээл аваагүй хүнд урамшуулал өгөх нь зүйтэй

4  |  0
Зочин(66.181.161.98) 2025 оны 03 сарын 13

Үхэхдээ үхэр буугаа тавина гээчийн үлгэр энэ байх даа.

2  |  0
ӨНДӨР НАСТАН С.Д.(66.181.161.103) 2025 оны 03 сарын 13

8-САРЫН ЗЭЭЛТЭЙ ХҮНД ХЭДЭН ТӨГРӨГ ОНООГДОХ БОЛ МЭДЭХ ХҮН БАЙВАЛ ХЭЛЖ ӨГӨӨЧ!!!.

2  |  0
Зочин(66.181.178.213) 2025 оны 03 сарын 13

Энэ бол маш зөв дэмжиж бн 2017 оос 2020 он хүртэл зээлтэй байсан иргэд хохирох ёсгүй

3  |  0
Zochin(202.21.108.168) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол зөв шүү. Бусад тэтгэврийн хөгшчүүлийг бас урамшуулах хэрэгтэй. Зээл авалгүй амьдрах гэж тэд бас хэрэндээ л их хичээсэн байгаа

6  |  0
Зочин(66.181.161.9) 2025 оны 03 сарын 13

Зээл аваагүй хөгшчүүл бололцоотой болоод аваагүй байгаа шүүдээ Монголчуудын нэг муухай зан байна атаархал нэгийгээ овоо явбал хөлөөс нь татаад унгана хэдэн ядарсан хөгшид зээлээ тэглүүллээ гэхээр бусад хөгшид нь барьцчих юм ёстой муухай бодол !!!

2  |  5
Амартайван (202.126.89.40) 2025 оны 03 сарын 13

Юун 1 сая бэ Тэтгэвэрийн зээлийн хэмжээгээр тусламж өгөх ёстой.

2  |  0
1(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

1 сая бага бна ааа

5  |  0
zochin(119.40.98.177) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр сонгууль дөхжээ, инээдтэй гэхээс өөрөөр юу гэх билээ дээ\n \n

2  |  0
Close menu