"Хүүхдийн дүр, кино урлагт" уулзалт, ярилцлага өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

"Хүүхдийн дүр - кино урлагт" уулзалт, ярилцлага өнөөдөр /2019.10.17/ 15:00 цагаас "Монгол" арт галерейд зохион байгуулах гэж байна. 

“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн үеэр зураачид уригдан ирж оюутан, залууст мастер класс сургалтыг зохион байгуулсан.

Кино урлаг бол нэгэн зүйл дүрслэх урлаг, киноны нэг кадр уран зургийн нэг бүтээл, нэг зохиомж юм. Ялангуяа түүхэн сэдэвт кино зурагт зураачийн бүтээлийн ач холбогдол маш өндөр. Кино зураг бүтээгдэж дуусаад олны хүртээл болоход, итгэл үнэмшлийг хамруулж чадах эсэх нь зураачийн эскиз, ноороглолоос шалтгаална.

Иймээс бид уг үзэсгэлэнтэй холбогдуулан “Хүүхдийн дүр кино урлагт” хэрхэн бүтээгддэг, кино урлагт зураачдын үүрэг оролцоо ямар байдаг мөн хүүхдийн кинонд дүр бүтээсэн жүжигчид, хүүхдийн киноны найруулга зүй талаас нь ярилцахаар найруулагч, продюссер "Монгол фильм" группын захирал Д.Золбаярыг урьжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top