Ц.Нямдорж: Шийдвэр гаргадаг хүмүүс нэг хуулийн дор амьдардаггүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын өнөөдрийн /2019.10.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ "Засгийн газрын гишүүд их эмзэг байх юм. Санал, байр суурь нэгдэхгүй байгаа хүмүүс байх шиг байна. Өмгөөллийн хуулийг хойшлуулах шаардлагатай, хэлэлцүүлэг хийж байж батлах ёстой гэсэн бичиг ирсэн надад. Үүнд нэг хариулт авмаар байна" гэв.

Хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Байнгын хороо дээр ярилцсан. Б.Бат-Эрдэнэ гишүүний яриад байгаа зүйл хуулийн төсөл боловсруулахад зөндөө ярьсан. Хэлэлцүүлэг, судалгааг олон хийсэн. Ер нь, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай орон байхгүй. УИХ шийдвэрээ гаргана биз. Бүх прокрурор, шүүхийг бүрэлдэхүүнд оруулсан ч ороогүй. Хуулийн шийдвэр гаргаж байгаа улс нэг хуулийн дор амьдарна гэж байдаггүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (37.166.98.56) 2019 оны 10 сарын 20

Ene mengetei nuhur zailaasai

0  |  0
Зочин(202.55.188.88) 2019 оны 10 сарын 18

Мань эр хууль засдаг туршлагаасаа л нѳгѳѳ хулгайчийн онигоо шиг ярих гээд байна уу даа.

0  |  0
иргэн(64.119.22.144) 2019 оны 10 сарын 18

Энэ нөхдүүд байсан цагт улс орон хэзээч өөдлөхгүй

0  |  0
fw(27.123.214.2) 2019 оны 10 сарын 18

Энэ дүлзөн 20% ийн сайжруулалтын далбаан дор 80% хулгайгаа чаадаг мэргэшсэн гар шүү. Тэгээд 20% аа байнга яриастай

0  |  0
Top