УИХ-ын өнөөдрийн /2019.10.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулсан. Дараа нь гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өмгөөлөгч гэдэг хүн гарч ирээд өөрийнхөө хүнээс бусдыг гүтгэдэг, дайрдаг. Уг нь, өөрийнхөө үйлчлүүлэгчийг хамгаалах өмгөөлөл л явуулах ёстой. Гэтэл бусад руу дайрах зүйл олон гарч байна. Хууль, хяналтын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, эсвэл халагдсан хүн өмгөөлөгч хийдэг. Тэд хэн нэгний даалгавраар, бусдын зориудаар матах ажлыг маш сайн хийдэг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэд хэн нэгний даалгавраар, бусдыг зориудаар матах ажлыг маш сайн хийдэг” хэмээн байр сууриа илэрхийллээ. ЭНЭ ЯГ ЗӨВ...