ЧУУЛГАН: Өмгөөллийн тухай хуулийн төслийг баталлаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хамтад нь баталлаа.

Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувь нь Өмгөөллийн тухай хуулийг батлахыг дэмжлээ.

Энэхүү хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Л.Энхболдоос холбогдох байнгын хорооны дарга болон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гишүүн нь байхгүй тул ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Улмаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энхболд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлснээр санал хураалт явуулж, хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. 

 

ШУУД:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top