Л.Эрдэнэчимэгийн санаачилсан хуульд Ч.Улаан сайд өөрчлөлт оруулахаар болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад тамхины хэрэглээний тархалт дорвитой буурахгүй байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзсэн байна.

Тухайлбал, судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 27.1 хувь буюу гуравны нэг, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь буюу хоёрны нэг нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд 5 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 1.1 хувиар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 1.6 хувиар буурчээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна. Иймд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрх олгох талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Привет (192.82.73.253) 2019 оны 10 сарын 18

ЭРГУУ ОВГОН МИНЬ ТАМХИНЫ ХУУЛИЙГ УГ УСГИЙН АЛДААГ НЬ ЗАСАХ ГЭЭ ЮУ.

0  |  0
зор(192.82.70.47) 2019 оны 10 сарын 18

яаг онохыг хууль гэнэ

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 10 сарын 18

УЛААНЫ ТЭНЭГЛЭЛ. ЭНЭ ХУУЛЬ ХАРИН Ч ХЭРЭГЖЭЭД БАЙГАА ШҮҮ

0  |  0
Top