Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Японы Цог жавхлант Эзэн хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно.
Энэхүү төрийн ёслолд Япон улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байгаа аж. Японы Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Улс нь саарал жагсаалтанд орсон гээд нөгөө хэд