ҮНЭ ХАНШ: Үхрийн мах 9000-13000 мянган төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

НЭГ СЭДВЭЭР - МАХНЫ ҮНЭ ба БОДЛОГО, ЭКСПОРТ

Аравдугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9210 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11137 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 52 төгрөгөөр 0.5 хувиар, үхрийн цул махны үнэ 252 төгрөгөөр 1.8 хувиартус тус буурсан байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.97 хувиар буюу 89 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.71 хувиар буюу 67 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 8,575 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.69 хувиар буюу 1,150 төгрөгөөр буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчитшонхор”  захад хамгийн хямд буюу 9000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 79 төгрөгөөр (0.9%), хонины цул махны үнэ 69 төгрөгөөр (0.7%) буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчитшонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөгөөр худалдаалж байна.

Сонирхуулахад, 2018 оны аравдугаар сарын 24-ний байдлаар ямааны ястай мах 5000 төгрөг, адууны ястай мах 5850 төгрөг, хонины цул мах 6900 төгрөг, үхрийн ястай мах 7800 төгрөг, үхрийн цул мах 9000 төгрөг, хонины ястай мах 6500 төгрөг байжээ.


МАХНЫ ҮНЭ: 2019.10.20-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР

 

Махны төрөл

Хүчит шонхор

Баянзүрх зах

Бөмбөгөр

Хархорин зах

Меркури зах

Барс төв

Үхрийн мах,ястай

9000

10500

10500

9500

12500

11000

Үхрийн мах,цул

9500

12000

11500

13000

15500

13500

Адууны мах,ястай

8300

8500

9000

8500

9500

8400

Хонины мах,ястай

6500

8500

8300

8000

10000

8800

Хонины мах,цул

7500

7500

8000

8800

11500

7500

Ямааны мах,ястай

6000

6000

7000

6500

8500

6500

Ямааны мах,цул

6500

6300

7200

6800

8800

6800

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top