Алтанд ногдох АМНАТ-ийн асуудлыг Цэцийн хуралдаанаар шийднэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн хэмжээг 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтыг УИХ 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаараа өөрчлөн 5 хувь болгосон юм.

Тодруулбал, тухайн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, өөрчлөлтийг баталсан. Хэдийгээр Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд АМНАТ-ийг 2.5 хувь хэвээр байхаар тусгасан байсан ч УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гарган 5 хувь болгон нэмэгдүүлээд байв.

Гэвч хуулийн уг өөрчлөлт Үндсэн хуулийн Цэц дээр унасан билээ. Нэр бүхий иргэдийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаснаар Цэц дунд суудлын хуралдаанаараа УИХ Үндсэн хууль зөрчсөн гэдэг дунд суудлын хуралдааны шийдвэр гарсан. Харин Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан тул Үндсэн хуулийн Цэц нөгөөдөр буюу 2019.10.23-ны Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top