"Дэндэвийн Пүрэвдорж сан"-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч Монгол найргийн эрдэнийн титэм бүтээлүүдийн нэг домогт "Сэгс цагаан Богд" найраглалын 50 жилийн ойг зохион байгууллаа. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгожээ.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум орон нутгийн удирдлага, иргэд оролцсон байна.
Монголын зохиол бүтээл, шүлэг яруу найрагт үлэмж томоохон байр суурийг эзэлдэг их зохиолчийн эрхэм бүтээл ийнхүү үеийн үед эх орон ард түмнийхээ дунд гэрэлт хөшөө болон мөнхөрлөө.
“Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөнд,
“Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна....
Тэнгэрийн энэ л заяандаа
Тэмээжин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан богддоо
Сэтгэл хорогдоод болохгүй нь ...” хэмээн найраглалын хэсгээс сийлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ НЭГ СОНИН ХИЙРХЛЭЭ ХЭЗЭЭ ХАЯХ АРД ТҮМЭН ЮМ БОЛ. ОДОО ХӨШӨӨГҮЙ ДУУ, ШҮЛЭГ НАЙРГАА ТООЛОХОД АМАР БОЛОХ НЬ ДЭЭ.