ChatGPT чатботын тусламжтай бичсэн тууж Акутагавагийн шагнал хүртжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 19

Японы зохиолч Риэ Кудан хиймэл оюун ухааны тусламжтай бичсэн туужаараа Акутагавагийн нэрэмжит уран зохиолын шагнал хүртжээ.

NHK сувгийн мэдээлснээр, номынхоо таван хувийг ChatGPT чатботын тусламжтай бичсэн тухайгаа зохиолч шагнал хүртсэнийхээ дараа ярьжээ. Шүүгчид “Токиогийн энэрлийн цамхаг” тууж нь бараг төгс болсон хэмээн үнэлсэн байна. Үйл явдал ирээдүйд Токио хотын шоронгийн цамхагт өрнөдөг аж. Цамхгийг гэмт хэргийг тэвчиж чаддаггүй архитектор барьжээ. Хиймэл оюун ухааны сэдэв номд байнга гарч ирдэг байна. Номынхоо зарим хэсэгт чатботын санал болгосон текстийг бүхлээр нь оруулсан гэж Риэ Кудан ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДД(202.55.188.91) 2024 оны 01 сарын 19

Завхарсан юм бэ дээ... ингэх юм бол сэтгэлгээний, оюун санааны түвшинд бүтээл туурвих гэж ажиллах хэрэггүй болох юм байна л даа...

0  |  0
Top