Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг аравдугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ.
Тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцохоор томилогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна.
Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн оролцуулах, маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Их суудлыг хуралдааныг хойшлуулж аравдугаар сарын 30-ны өдөр хийхээр товложээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гадаадын томилолт хирээс хэтэрчээ. Тооцоо байна уу. Төсвийн хөрөнгө гэж байна. Үндсэн ажил гэж байна. Зарим нь явсан улсаа тоолж барахгүй болсон байна.