Монгол Улс зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгэмд хөл тавьсан цагаас хойш эрх чөлөө гэх цаг хугацааны хүрдийг гучаад удаа эргүүлжээ. Цаг хугацаа биднийг хүлээн амасхийхгүй учраас өнгөрөгч хугацаанд нийгмийн бүхий л алдаа эндэгдлийг “Шилжилтийн үе” гэх халхавчин цаана чихсээр ирэв. Эсвэл “Хөгжиж буй оронд нөхцөл байдал ийм л байдаг” гэх малгай үг чулуудна. Шаргал ордноос эхлээд баг, хорооны төв хүртэл ардчилал ярьсан “Коммунист эмгэг”-тнүүд дүүрэн байгаагаас ерөөсөө ардчилагчид алга байгааг ч ихээхэн шүүмжлэх болсон нь үнэний хувьтай.
Коммунист дэглэм Монгол Улсад 70 шахам жил ноёрхохдоо олон зүйл үлдээсэн. Бодитоор харвал энэ нийгэмд байгуулсан бүтээн байгуулалт дунд өдгөө ч амьдарч байгааг нь нуух юун. Энэ бүтээн байгуулалтаас хувьчлан авсан олон хүн ардчилсан дүр эсгэн хөлжиж сууна. Хамгийн том агуулгаар нь авч үзвэл бид энэ нийгэмд сурч боловсорсон хүмүүсийн удирдлага дор “ардчилал” хэмээн эндүүрч гучаад жил аж төрлөө.
Тодотгож хэлбэл, социалист нийгмээс олж авсан боловсрол мэдлэг, ажлын дадлага туршлагатай хүмүүсийн оюун сэтгэхүйгээр Монгол Улс сүүлийн гучаад жил оршин тогтнож байна. Өнгөрөгч нийгмээс бидэнд ийм зүйл үлдээснээс гадна ард түмний оюун сэтгэлгээнд өөр ертөнцийг бий болгосон нь өнөө хүртэл бүрэн арилаагүй. Арилах боломж, цаг хугацаа ч байсангүй. Ардчилал хэмээн цээжээ дэлдэгчид боломж олгохгүй мунхаглаж байхад бид “Шилжилтийн үе”-тэйгээ л цаашид амьдарна. Энэ эмгэг нийгэм залуужихаар илааршина гэх судлаачдын үг байдаг ч үүнийгээ удамшуулж байгааг манай улс төрчдөөс харж болно. Тэгэхээр бид хэзээ үүнээс салах юм гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ.
Зарим судлаач үүнийг “Ард түмний оюун сэтгэлгээнд үлдээсэн эмгэг” гэсэн учраас ийн нэрлээд байгаа хэрэг. Би бол эмгэг гэж нэрлэхгүй, оюун санаанд удамшсан сэтгэлгээ гэмээр байвч үнэхээр ийм өвчтэй хүмүүс байна. Хамгийн ойрын жишээ татъя. Өнөөдөр “Ардчилал” хэмээн цээжээ дэлдэж байгаа Э.Бат-Үүл ийм эмгэгтэй ч өөрөө мэддэггүй. Өөрийгөө хувьсгал хийсэн баатар гэж андуурсаар яваа хүн. Ц.Элбэгдорж гэх эмгэгтэй нөхөр нь нөгөө эмгэгтэй нөхөртөө өгчихсөн цол болохоос биш, хэн ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй нь үнэн биз дээ. Түүний хувьд Лениний хөшөөг буулгаж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэхээр л ардчилал гэж боддог “Коммунист эмгэг”-тэй нэгэн. Түүнээс бус Ленины хөшөөг буулгаж, Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилснөөр ардчилал бий болчихгүй гэдгийг ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд ч ялгаж, салгаж мэднэ. Яах аргагүй суурь өвчтэй хүний хийх ажил бол энэ мөн. Э.Бат-Үүлд байгаа энэ өвчин өөртэй нь хамт арилж алга болно уу гэхээс хэзээ ч түүнээс салахгүй нь бодит үнэн.
Өнөөдрийн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бүгд л социалист хүмүүжилтэй, энэ нийгмээс олж авсан боловсролтой хүмүүс. Гэхдээ эдгээр нөхөр худлаа дүр эсгэдэггүй сайн талтай. Өөрсдөө ч коммунист хэмээн цоллуулдаг намын угшилтай учраас шууд утгаараа дүр эсгээд байдаггүй бололтой. Өнөөгийн Ерөнхийлөгчийн стратеги бол ардчилсан дүртэй ч коммунист агуулгатай байгаа нь өнөөх л эмгэг байсаар байгааг харуулж байна. Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгож, нэг хүний гараар чанга атгах тухай стратеги бол ойлгож ч амжаагүй ардчиллаасаа буцаж ухарч байгааг харууллаа. Улс төрийн гаднаас гэвэл намын дарга нэртэй Б.Жаргалсайхан хүртэл ард түмнийг боолчилох, тэднийг цалин багатай өдөр шөнөгүй ажиллуулах тухай л байнга ярина. Өнөөх л ардчиллаас ухарсан, бүр зэрлэгдүү гэмээр капиталист дэглэмийг хүсэмжилж байгаа хэрэг. Энэ хэрээр манай төрд ч тэр, улс төр горилогчдод ч “Коммунист эмгэг” байсаар байна.
Шуудхан хэлэхэд ардчиллын мөн чанарыг ойлгохоосоо илүүтэй ардчилсан дүр эсгэж, эрх чөлөөг тэргүүн магнайдаа дээдэлсэн луйварчид дүүрчээ. Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай довтолгож яваа энэ цагт бид дэлхийн хөгжлийг гүйцэх гэж дүр эсгээд ч бараадахгүй. АНУ-д өндөр барилга баригдаа л биз, Япон улс дэлхийн хэмжээний том үйлдвэр байгуулаа л биз. Гагцхүү дардан зам, өндөр барилга бус хүмүүсийнхээ оюун санаанд шилжилт хийх цаг болсныг л харуулаад байна. Ингэхийн тулд энэ олон “Коммунист эмгэг”-тнүүдийг эмчлэх ямар ч аргагүй учраас зайлуулах хэрэгтэй болжээ. “Коммунист эмгэг”-тнүүдийн ихэнх нь өнөөдөр гудамжинд улстөржиж, айсуй сонгуульд сэмхэн бэлдэж яваа учраас сонгогч олон ч санахад илүүдэхгүй биз.
Өвөлжөөнөөс хаваржаа руу нүүдэл хийх гэж байгаа биш болохоор нийгмийн шилжилт удаан явагдах нь ойлгомжтой. Гэхдээ нийгэмд болж буй бүхий л зүйлийг “Шилжилтийн үе” гэх халхавчинд хийчихээд өөрсдийгөө хөрөнгөжүүлээд, үр удмаа хөгжүүлээд, эмгэгээ удамшуулаад сууж болохгүй. Өмч хувьчлал нэрийн дор улсын аль өнгөтэй өөдтэй зүйлд эзэн суучихаад байж бас болохгүй. Энэ бол өнөөх л ардчилсан дүртэй ч “Коммунист эмгэг”-ээ тээж яваа нөхдийн хамгийн том аюул. Тэд том том хувьсгал ярих авч ямар ч хувьсгал хийгээгүй гэдгээ мэддэг. Уг нь хувьсгалаар олдсон бүхэн үнэ цэнтэй байдаг бол манайд ардчилал гэж ямар ч үнэ цэн алга. Ардчилал байгаа эсэхэд ч эргэлзээ төрдөг гэх хүн олон бий.
Багагүй цус нулимс, олон амиар олдсон 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, үүнээс улбаалсан 1921 оны Ардын хувьсгал үнэ цэнтэй байсаар байна. Гэтэл ардчилсан гэх хувьсгалд ямар үнэ цэн байна вэ гэхээр өнөөх л дүр эсгэсэн “Коммунист эмгэг”-тнүүдийн гай харагдахаас өөр юу ч үл харагдана. Тэднийг үнэ цэнтэй байлгах нь бүү хэл ард түмэн ад үзэх нь илүүтэй. Арга ч үгүй ардчилал нэрийн дор олон жил хулгай хийсэн хүмүүс. Энэ утгаараа өдгөө өөрсдийгөө “Алтан хараацай”, “Анхдагчид” гэх мэтээр нэрлэдэг нөхөд бол бүгд дүр эсгэгчид юм. Хэрвээ тийм эмгэггүй, жинхэнэ ардчилагчид байсан бол өчүүхэн эрх ашгийн төлөө явахгүй, том зорилгын төлөө явж байх учиртай санагдана. Хамгийн наад зах нь өөрсдөө коммунист хэмээн хараадаг намтайгаа засгаа хамтран барихгүй л байх ёстой. Бүр МАХН-тай нэгэн хөнжилд орохгүй байх учиртай. Энэ мэт хамгийн наад захын жишээ татахад л ардчилсан дүртэй “Коммунист эмгэг”-тнүүд гэдэг нь харагдана.
Ингэхэд Монгол Улс ямар замаар чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн бэ гэхээр судлаачдын үгийг түших нь зөв санагдлаа. Тухайлбал, хойд хөршид наяад оны дундаас өөрчлөн байгуулалтын салхи сэм сэвэлзэж эхэлсэн бол Зүүн Европд 1989 оноос өрнөсөн коммунист тогтолцооны эсрэг хувьсгал Монгол Улсад шууд нөлөөлснийг судлаачид тайлбарладаг.
Тухайн цагт Оросын хараат оршин тогтнож байсан Монгол Улс хойд хөршид эргэлт гараагүй байхад ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байсан нь эргэлзээгүй үнэн. Тэгэхээр бид хөршийн салхийг дагаж нийгмийн өөрчлөлт рүү орсон, тухайн үед үүнийг хэн ч эсэргүүцээгүй. Нэгэнт Кремлээс удирдуулж байсан Улс төрийн товчоо ч хөршийн салхийг дагаад л огцорчихсон гэдгийг судлаачид тайлбарладаг. Тухайн үеийн нөхцөл байдал, бодит түүх ийм байсан учраас социалист бойжилттой хэдэн нөхөд угжнаасаа салаагүй ч ардчилсан дүр эсгэсэн нь өнөөгийн “Коммунист эмгэг”-тнүүд төрөх шалтгаан болжээ. Тиймдээ ч Монгол Улсыг “Дүр эсгэсэн ардчилал”-тай хэмээн гадна дотны судлаачид дүгнэдэг биз ээ.
Сэтгэгдэл ( 5 )
Gantsaaraa yardag ovchtei setguulch yumaa
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913
Бүгдээрээ луйварчид байна шүү дээ. Ингэж цугласан үед нь бөөнөөр нь дэлбэлчихвэл Монголын хулгай дээрэм 60 хувиар буурна даа. Дахиад нэг цуглаасай
12-16 онд жинхэнэ дарангуйлагч, коммунист араншингаа бүх шатанд харуулсан даа. муусайн лүмпэнүүд....