“Adventure” судалбар зургийн үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Залуу уран бүтээлч, Урчуудын эвлэлийн гишүүн зураач  Д.Азжаргал /Даз арт/-н “Adventure” судалбар зургийн үзэсгэлэн маргааш буюу аравдугаар сарын 25-нд “Norphei” арт галерейд  нээлтээ хийх гэж байна. 

Энэ нь түүний хоёр бие даасан үзэсгэлэн юм. Хоёр дахь бие даасан үзэсгэлэндээ 2011 оноос өнөөг хүртэл аялсан аяллын тэмдэглэл болох судалбар зураг,  байгалийн гэрэл зураг мөн аяллын хугацаанд тохиолдсон сонирхолтой агшин баримтжуулсан гэрэл зураг зэргийг багтаажээ.

Үзэсгэлэнгээр аялсан газрынхаа гэрэл зураг болон судалбар зургийн тэмдэглэлээр дамжуулан Монгол эх орны үзэсгэлэнт газар нутгийг үзэгч олондоо таниулан, сурталчилахыг гол зорилгоо болгосон аж. Д.Азжаргалын эдгээр судалбар тэмдэглэл нь цаашид өөрийн уран бүтээлээ туурвих санаа сэдэлд зориулагдсан судалгааны эхлэлийг тавьж байгаа юм.

Үзэсгэлэнд 50 гаруй судалбар этюд болон 40 гаруй гэрэл зураг, 30 гаруй аяллын тэмдэглэл дэлгэгдэнэ. Аяллын замд таарсан газар орны байгалийн сайхныг  гэрэл зурагт үлдээн бас олон арван судалбар зургуудаа тосон будаг, хуурай пастель, тосон пастелиар хийсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top