ШУА-аас харьяа хүрээлэнгүүдийнхээ залуу судлаачдыг олон улсын байгууллагуудын шаардлагад нийцсэн судалгааны төсөл бичих арга зүй эзэмшүүлэх цуврал сургалтыг явуулж байна.
Сарын хугацаанд буюу ирэх 11 сарын 28-ыг хүртэл зохион байгуулагдах энэхүү цуврал сургалтын явцад залуу судлаачид гадаадын байгууллагуудад хандсан судалгааны төсөл бичих арга зүйд суралцах юм. Мөн Шинжлэх Ухааны Олон Улсын Сангаас зарлагдсан төслийн уралдаанд төсөл боловсруулан бичиж оролцох юм байна. Одоогийн байдлаар тус төслийн уралдаанд зориулан Хими, хими-технологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн болон Биологийн хүрээлэнгийн судлаачид 10 орчим төслийн саналыг боловсруулахаар мэдээллээ өгөн сургалтад хамрагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )