Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хоёр иргэнийг интерполын шугамаар эрэн сурвалжилж байна. Интерполын албан ёсны сайтад 36 настай эмэгтэй Б.Энхмаа болон 48 настай, эрэгтэй Ц.Гансүх нарын зургийг л байршуулжээ. Тэгвэл өнгөрсөн онд Монгол Улсын 14 иргэнийг эрэн хайж байсан бол 12 иргэний нэрийг хассан байна. Тэдний дунд Т.Аятунгаа багтжээ.
Түүнийг 2013 оноос хойш хар тамхи болон нутагт нэгmнээ залилсан гэх үндэслэлээр интерполоор эрэн хайж байсан юм.
Хэрэв уншигчид санаж байгаа бол Т.Аятунгаа болон түүний ээж 47 настай Б.Солонго нарыг Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Харин одоогоос зургаан жилийн өмнө Т.Аятунгаа хэвлэлийн бага хурал хийж, өөрийнхөө талаар мэдээлэл өгч байсан юм.
Тэрбээр тухайн үед охиноо алдсан гэдгээ зарлаж, охиныг нь түүний нөхөр Чарльз Эргэн аваад сураггүй алга болсон хэмээн ярьж байв. Гэвч төд удалгүй Т.Аятунгааг нөхрийнх нь хүсэлтээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
eniig xaraad tsadchix bish xend xamaa bnaa ingej tawiad yu uurchlugdux ym boldoo
Яг хэнд хэрэгтэй мэдээ вэ????\nГэр бүлийн асуудал сөхөж зураг хөрөгтэй нь дэлгэж ....\nТавих мэдээлэл алга уу
Хэнд хэрэгтэй мэдээлэл вэ?
Хэнд хэрэгтэй мэдээлэл вэ?