ЦЕГ-аас интерполоос эрэн сурвалжлагдаж байсан 69 хүний мэдээллийг авах хүсэлт гаргажээ
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо болсон билээ.
Чуулганд Интерполын гишүүн 162 улсын 900 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Чуулганы үеэр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал БНПУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна.
Өнөөдрийн байдлаар Олон улсын эрэн сурвалжлах алба Интерполын шугамаар Монгол Улсын хоёр иргэнийг хайж байгаа гэх мэдээлэл бий. Харин өнгөрсөн онд Монгол Улсын 14 иргэнийг эрэн хайж байсан бол 12 иргэний нэрийг хасаж, хоёр иргэний мэдээллийг байршуулж үлдээжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан монгол иргэдийн тоо нийт 69 болсон гэх ба эдгээр иргэдийн талаарх мэдээллийг авах хүсэлтийг манай улсаас гаргаад байгаа аж.
Эрх зүйн зохицуулалтаараа интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээллийг татах хүсэлтийг анх хайх санал гаргасан хуулийн байгууллага Монгол Улс дахь Интерполын үндэсний товчоо болох Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргад тавьдаг аж.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар шууд Олон улсын Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт гаргаж, эрэн сурвалжлагдаж байсан иргэдийн мэдээллийг авахуулах эрхтэй юм.
Сонирхолтой нь, дээрх дөрвөн эрх бүхий субъектийн чухам хэн нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, наймхан сарын өмнө олон улсад эрэн сурвалжлагдаж байсан 12 иргэн нэрийг татуулав гэдэг тодорхойгүй байна.
Жишээлбэл, төмөр замын хэргээр Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан АНУ-ын иргэн гэх Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ.
Энэ нэр бүхий хоёр этгээдийг Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад багагүй хугацааг өнгөрүүлсэн юм. Мөн түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяаг сэжиглэн, интерполоор сурвалжилж байсан бөгөөд түүний нэр мөн интерполын эрэн сурвалжлах мэдээллээс хасагджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Jenko ham heregtei hulgaich daa hasuuljee jenkogiin luibar duusahgui
Новш юмаа гэмт хэрэгтнүд
эд я яахав зөндөө л эрэн сурвалжлагдлаа, одоо нөгөө хулгайч оргодол элбэгдоржийг л интерполоор эрэн сурвалжлах хэрэгтэй байна. монголын олон нийт шударга ёсны үүднээс үүнийг л шаардаж байна.\n\n