ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан боломжоо ашиглаж чадвал амжилт удаан үргэлжилнэ  

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 19

Хонь

Ажил хэрэг бүтэлгүй байгаад урам хугарна. Хов живд орооцолдон, хорон санаатны далд явуулгаас болгоомжил. Хэт түрэмгий зан авир чинь ажил хэргийн ч, хувийн хэргийн ч харилцаанд сэв суулгаж мэдэх нь. Тиймээс энэ зандаа анхаар. Өнөөдөр урам хугарч болох ч маргааш нь амжилттай байна гэдгийг санан урдаа тавьсан зорилгынхоо төлөө тэмүүл.

Үхэр

Яаруу шийдвэр хэрхэв гаргаж болохгүй. Бусадтай ам мурийхаас сэргийл. Хувийн харилцаанд сэв сууж мэдэх нь. Хувийн ашиг сонирхлоо өнөөдөртөө хоёрдугаарт тавь. Санхүүгийн байдал чинь дордож, тооцоолоогүй өрөнд унана.

Ихэр

Шинэхэн танилдаа итгээд хэрэггүй. Учир нь та хэн нэгний олз болж болзошгүй байна. Ажилдаа барьж авсан төсөлдөө анхаарлаа төвлөрүүл. Ойр дотнын хүний зөвлөгөөг сонс. Таны амжилтын гол шалтгаан идэвх чармайлт гэдгийг санаарай.

Мэлхий

Илэн далангүй, нээлттэй зан чинь удахгүй эцэслэх гэрээ хэлэлцээрт бүтэлгүйтэл авчрах хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд дэмий зүйлд мөнгө үрсэн үрэлгэн зан чинь одоо өр төлбөр болж ирэх нь. Мөнгө чамгүй орж ирж буй ч төлөвлөөгүй зүйлд зараад байгаагаас чинь болж байгааг анхаар. Энэ зангаа засаад арвич байх юм бол амжилт уг нь дэргэд чинь байна.

Арслан

Од эрхэс таны аз одыг түшсэн байрлалд байна. Та чухал бичиг баримтад гарын үсэг зурж, шинэ гэрээ хийж магадгүй. Өнөөдөр л олон жил төлөвлөсөн чухал ажил хэргээ дуусга. Хүн үг сөрөөд хэрэггүй. Яг цагт нь буулт хийж сур. Өнөөдөр олдсон боломжийг зөв ашиглаж чадвал амжилт удаан үргэлжилнэ.

Охин

Богино хугацаанд амссан амжилтдаа эрдэх нь ойрын зовлон авчирна гэдгийг санаарай. Бусдаас нуухыг хүсдэг дутагдалтай зан чинь олны өмнө ил гарна. Танилын хүрээгээ тэл. Ажлын шинэ түншээ олно.

Жинлүүр

Бусдын алааг олоод, өөлж баалахаа азна. Аливаа харилцааг хүндрүүлж болохгүй. Нэгэнт хүндэрсэн харилцааг өөрчлөхийн тулд өнгөрснөө мартаж, бүгдийг шинээр эхлэхийг хичээ. Таны хариуцлагатай байдал цаг зуурын бэрхшээлийг төвөггүй давахад тусална.

Хилэнц

Харилцааны бэрхшээл тулгарч мэднэ. Энэ цаг үед асуудлыг шийдэх гэхээсээ илүү хүлээцтэй ханд. Цаг хугацаа бүгдийг харуулна. Эрүүл мэнддээ анхаар. Шинжилгээнд яаралтай ор. Биеийн хүчний ажлаас аль болох хол бай. Шалтгааныг нь олчих юм бол бие удахгүй илаар болохыг од эрхэс сануулж байна.

Нум

Бусадтай сайтар хамтран ажиллах бүхий л боломжийг хай. Бусдын нуухыг хүссэн далд мэдээллийг судалж, ажил хэрэгтээ ашигла. Хэт хийсвэр төсөөлөлдөө автаад хэрэггүй. Хэн нэгнийг ч бүү хард.

Матар

Сайхан сэтгэл тань гэрэл цэлмүүлсэн өдөр байна. Чухам өнөөдөр л та өөрийгөө мэдэрнэ. Найз, нөхдөдөө тусал. Шинэ харилцаа, шинэ танил танд ирнэ. Хүлээж авбал удахгүй амжилт дагуулна. Өнөөдөр таны хөөцөлдсөн бичиг цаасны ажил саадгүй цэгцрэх бололтой.

Хумх

Өнөөдөр мэдлэгээ тэлж, боловсролоо дээшлүүлэхэд таатай өдөр. Олон янзын эх сурвалжаас цуглуулсан мэдээллээ харьцуулан дүгнэж, төлөвлөгөө гарга. Жижигхэн асуудлаар ч хүмүүстэй муудалцах магадлалтай байна. Бусадтай аль болох төвийг сахих байр суурьнаас харьц.

Загас

Биеэ зөв авч явж, сэтгэл хөдлөлөө хяна. Өнөөдөр ажил төрөл болон гэр бүлийн харилцаанд сэв сууж мэдэх нь. Өөрийн зарчмын байр суурийг хамгаал. Тэгвэл санхүүгийн хувьд хүндрэл учрахгүй. Хайртай хүмүүсээ хамгаалахад цаг ямагт бэлэн бай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top