Интерполын тэргүүн асан Мэн Хунвэйд 13.5 жилийн хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

БНХАУ-ын Тяньжинь хотын дунд шатны ардын шүүх Интерполын тэргүүн асан, БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын дэд сайд асан Мэн Хунвэйд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан 13.5 жилийн хорих ял, хоёр сая юанийн торгууль оногдуулжээ.

Хятадын төв телевизийн мэдээллээр, Мэн Хунвэй дунд шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдах хүсэлт гаргахгүй гэжээ.

Түүнийг төрийн алба хашиж байхдаа 14.46 сая юанийн авлига авсан гэж үзсэн бөгөөд Мэн Хунвэй өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ. Интерполын экс тэргүүн Хятад улсад очих үеэр алга болсон тухай хэвлэлүүд мэдээлсний дараа 2018 оны аравдугаар сарын 7-нд Хятадын эрх баригчид Мэ Хунвэйг баривчилсан тухай мэдэгдэж байсан билээ. Түүнийг 2019 оны гуравдугаар сард Хятадын коммунист намаас хөөж, төрийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн оны дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас түүнийг хорих шийдвэр гаргаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top