Интерпол 26 жилийн туршид эрэн сурвалжилсан хүн амины хэрэгтнийг баривчилсан байна. Бразилийн Белу Хоризонте хотод 1994 онд гарсан хүн амины хэрэгтэн Жайме Сааде Кормане гэгчийг Колумбийн Барранкилла хотоос баривчилсан байна.
Тэрээр төрсөн нутагтаа ч үзэгдэхгүй байсаар хоёр сарын өмнө Колумбийн Барранкилла тосгонд ирээд байжээ. Улмаар Колумбийн Тагнуулын газар, тусгай хүчний бие бүрэлдэхүүн гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан юм.
Жайме Кормане гэгч нь Бразил улсад Ненси Местре Варгас гэх эмэгтэйг барьцаалан, улмаар хороосон гэмт хэрэг үйлдсэн байна. Интерпол Европ-Латин Америкийн үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийн дүнд баригддаггүй гэмт хэрэгтнийг баривчилжээ.
Гэмт хэрэгтнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Бразилийн холбооны цагдаагийн газарт шилжүүлж, шалгалтын ажиллагаа одоо ч үргэлжилж буй аж. Хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна.
Эх сурвалж: Interpol
Сэтгэгдэл ( 2 )
Элбэгдоржийг интерпол ,олохгүй ,байгаа ,юм ,байх даа.
Агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлж байж олон авиа компани өрсөлдөнө үнэ буурна миат ажилчидаа үнэгүй нисгэх билет өгдөг шахаа мэтээс болж дэлхийд байхгүй монголоос эхлэлтэй өндөр үнтэй билеттэй. Монголд энэ агаарын тээврийн салбар мөн гадны хямд хүүтэй зээлийн үйлчилгээтэй банкийг оруулж ирэхгүй улстөрийнхөн авилга авдаг болоод л бүрэн чөлөөлж өрсөлдүүлэхгүй байгаа нь үнэхээр эмгэнэл