"Шувуу" ажиллагааны хүрээнд Туркээс нэг иргэнийг АЛБАДАН АВЧИРЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Интерполын "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчилж, албадан авчирлаа.

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Ж"-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирлаа.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.189.28) 2024 оны 04 сарын 17

бас л нэг шавьж , том шувуунууд хэзээ ирэх вээ, хавар болж бна

0  |  0
Top