Netflix-ийн хамгийн өндөр хандалттай нэвтрүүлгүүдийн нэг болоод буй Physical: Asia шоуны ялагчаар зохион байгуулагч Өмнөд Солонгос улс шалгарсан нь ихээхэн маргаан дагуулж байна. Цахим орчинд Өмнөд Солонгосыг луйвардаад ялчихлаа гэх шүүмжлэл давамгаалж буй. Тэгвэл манай цахим хуудас уншигч та бүхэнд Өмнөд Солонгос улстай холбогдох спортын луйвруудыг хүргэж байна.
1988 оны Сөүлийн олимп – Боксын луйвар

1988 оны боксын дунд жингийн аваргын төлөө эзэн орон болох Өмнөд Солонгосын боксчин Пак Си Хун, АНУ-ын боксын од Рой Жонестой учраа таарав. Олон талаараа Рой Жонес илт давамгайлж, ялалт байгуулсандаа итгэлтэй байсан ч шүүгч нарын санал 3-2-оор Пак Си Хун ялалт байгуулсан юм. Тухайн үед 19 настай байсан Рой Жонес тэр даруйдаа сонирхогчийн боксоос зодог тайлж, мэргэжлийн боксд шилжсэн. Пак Си Хун булхай луйвартай ялалтын дараа сэтгэл санаагаар унаж зодог тайлсан. Тэрбээр мэргэжлийн боксд шилжээгүй.
Хожим нь 2023 оны тавдугаар сард Пак Си Хун АНУ-д очиж Рой Жонестой уулзан алтан медалиа дурсгал болгон өгсөн.
1997 оны коллежийн сагсан бөмбөгийн бооцоо
Өмнөд Солонгосын их сургуулийн сагсан бөмбөгийн тоглолтуудад тухайн сургуулийн багш, тамирчид бооцоо тавьж албаар хожигддог байсан нь илрэв. Маш олон тамирчин, дасгалжуулагчдыг шийтгэж, насаар нь энэ спортоос холдуулсан.
Яг үүний дараагаар Өмнөд Солонгосын коллежийн спортын холбоо хөндлөнгийн арбитр оруулж, ёс зүйн дүрмээ эрс шинэчилсэн.
2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний луйвар
Өмнөд Солонгос, Японы хамтран зохион байгуулсан 2002 оны ДАШТ олон дурсамжтай тэмцээн болсон. Гэвч хасагдах шатанд энэ дурсамж хар бараан болон хувирсан юм. Тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Солонгосын шигшээ шөвгийн 16-д Итали улстай учраа таарсан. Италийн Франческо Тоттиг хориотой тоглолт гаргасан гэж үзэн хоёр дахь шар хуудсыг нь өгч талбайгаас хөөсөн. Шүүлт хэтэрхий нэг талдаа байсныг цугласан олон ч хүлээн зөвшөөрч эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Үндсэн цагт 1-1 харьцаагаар тэнцэж, нэмэлт цагийн 117 дахь минутад Ан Жун Хваны гоолоор ялалт байгуулсан юм.
Луйвар үүгээр дуусаагүй шөвгийн наймд Өмнөд Солонгосын шигшээ, Испанитай учраа таарсан. Үндсэн цагт Испанийн шигшээ хоёр гоол оруулсан ч шугам даваагүй, талбайгаас гарсан гэж үзэн тооцоогүй. Булангийн шүүлт, отон тоглолт зэрэг шүүлтийн хувьд олон зөрчил гаргасан. Хожим нь хөлбөмбөгийн мэргэжилтнүүд шүүлтийн хувьд алдаа гаргасныг бүх талаар хүлээн зөвшөөрсөн.
Үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүйгээр тоглолт өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчаа шийдэж Өмнөд Солонгос цааш шалгарсан юм.
2014 оны Азийн наадмын боксын луйвар

Өмнөд Солонгосын Инчён хотноо болсон 17 дахь удаагийн Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн боксын төрөлд мөнгөн медалийн төлөө эзэн орны боксчин Пак Жин А, Энэтхэгийн боксчин Лайшрам Сарита Девитэй учраа таарав. Олон талаараа Энэтхэгийн тамирчин илүү байсан ч шүүгчид илт давуугаар Пак Жин А-д ялалт өгсөн. Шүүлтийн хувьд шүүмжлэл дагуулсан ч тамирчин болон шүүгч, дасгалжуулагчид ямар нэгэн байдлаар уучлал гуйлгүй өнгөрсөн.

Сэтгэгдэл ( 3 )
1988 0ны Олимпоор Гандболын аврага төлөө тоглолт бас луйвардсан гээд их хэл ам болсондоо.
Hmm simaar yum bn aa te bid nar biduushtai l yum bn
solongoschuud olon myangan jiliin tursh darlagdaj baisan bolohoor ih muu sanaatai yamaan omogtoi bohir zavaan zalitai humuus baidag, manaihan l heden serial kpop d n tarhia ugaalhachihaad namiraad bga bolohoos bish hyatad turk solongos 3 1 teregnii duguinuud baiga shuu