Цахим луйвар хийсэн хятадуудыг ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахим луйвар хийсэн гэгдэх БНХАУ-ын иргэдийг шүүх хурал өнөөдөр /2021.09.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. 

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сард нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлуудаас олон тооны хятад иргэнийг баривчилсан байдаг.

Улмаар 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан юм. Шалгалтын явцад манай улсад цахим луйврын үйл ажиллагаа хууль бусаар явуулсан нь тогтоогдож, дээрх үйл ажиллагааг голлон зохион байгуулсан гэх үндэслэлээр БНХАУ-ын зургаан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Нийслэлийн прокурорын газраас Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй, Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.3, 20.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрөгч долоодугаар сард шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top