Өнгөрсөн лхагва гарагийн орой үл мэдэгдэх этгээдүүд алдартнууд болон томоохон компаниудын твиттер хаягийг эвдэж, ижил төрлийн мэдээлэл нийтэлсэн байна. Луйварчид алдартнуудын хаягийг ашиглан хэрэглэгчдийг дурдсан данс руу криптовалют шилжүүлэхийг уриалж, хэмжээг нь хоёр дахин нэмэгдүүлж, буцаан өгөхийг амлажээ. Блүмберг агентлагийн мэдээллээр, хакерууд дор хаяж 110 мянган ам.доллар цуглуулж чадсан байна.
Цахим халдлагад “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, репер Канье Уэст, Майкл Блүмберг, Уоррен Баффет, Жефф Безос зэрэг тэрбумтнууд болон “Apple”, “Uber” зэрэг томоохон корпорацуудын твиттер хаяг өртжээ.
АНУ “Twitter” компани цахим халдлагын шалтгааны талаар хэд хэдэн таамаг дэвшүүлээд байгаа бөгөөд удахгүй хэрэглэгчидтэйгээ хуваалцана гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жек Дорси мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )