Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээний эхний өдрийн “Өөрийгөө хамгаалах төрөл”, “Тулааны төрөл”-ийн аваргууд тодорлоо.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 15 албан хаагч амжилттай оролцож байна.Тэмцээний “Өөрийгөө хамгаалах төрөл”-ийн эмэгтэй 55 кг-ын жинд хоёрдугаар байрт 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Нэргүй;
Эмэгтэй 65 кг-ын жинд тэргүүн байрт Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Б.Урангоо;
“Тулаан төрөл”-ийн эмэгтэй 50 кг-ын жинд тэргүүн байрт “Сүлд” биеийн тамирын спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Жанаргуль;
Эмэгтэй 60 кг-ын жинд тэргүүн байрт Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч, дэслэгч Б.Мөнгөнсаран;
Эмэгтэй 70 кг-ын жинд тэргүүн байрт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогооч, дэд ахлагч А.Зууннаст;
Эрэгтэй 75 кг-ын жинд гуравдугаар байрт Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ч.Элбэг;
Эрэгтэй 85 кг-ын жинд хоёрдугаар байрт Тусгай ажиллагааны газрын бүлгийн офицер, дэслэгч Б.Маргад-Эрдэнэ нар тус тус шалгарснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэмцээний эхний өдөр нийт 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )