Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж буй аж. Мөн өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал, сайжруулсан түлшний хэрэглээ, хангалтын асуудал, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд гээд цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )