СУДАЛГАА: "Орчин үеийн хүн Ботсванаас үүссэн"

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Австралийн Гарван судалгааны хүрээлэнгийн судалгаагаар орчин үеийн хүн Замбези голын эрэгт одоогийн Ботсвана улсад үүссэн гэж дүгнэжээ. Одоогоос 40 гаруй жилийн өмнө Замбези голын эрэг дагуу Ботсвана улсаас олдсон хүний араг ясыг судлаад ийм дүгнэлтэд хүрсэн байна. Орчин үеийн хүн буюу хомосапьенсын үүсэл болсон ясны дээж, митохондрыг судлаад одоогоос 200 мянган жилийн өмнө Замбези голын эргээс бусад тив рүү түгэн тархсан аж.

“Анатомийн шинж чанарын хувьд яг л одоогийн хүмүүстэй адилхан байсан. Нутгийн иргэдийн ДНК-н дээжийг цуглуулж, тив бүрийн нэг хүний ДНК дээжийг нийлүүлэн уг араг ясанд судалгаа хийсэн. Бидний цуглуулсан дээж, хүний генийн код зэрэг нь судлагдахуун өөрчлөх дээрх нээлтэд хөтөлсөн” гэж Гарван хүрээлэнгийн судалгааны багийн ахлаг Эва Чан ярьжээ.

Генийн судалгааны явцад Замбези голын эрэгт үүссэн орчин үеийн хүн төрөлхтөн тэндээ 70 гаруй мянган жил болсны дараа одоогоос 130-110 мянган жилийн тэртээ бусад тив рүү түгэн тархсан байна. Ийнхүү тархах болсон шалтгааныг газар орны нөхцөл өөрчлөгдсөн, идэш тэжээлийн хомсдолд орсон байж болзошгүй гэж таамаглаж буй ажээ. Ботсванаас олдсон араг ясыг АНУ-ын Шинжлэх ухааны академи, Олон улсын палеонтологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хамтарсан судалгааг үргэлжлүүлэх юм байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорго(66.181.178.116) 2023 оны 10 сарын 30

пин гээд дэлхий үүсэхгүй тэгэж үүссэн гэдэгт итгэж байгаа хүн мэдрэлийн өвчтэй хүн

1  |  0
Хүн(103.229.123.87) 2023 оны 10 сарын 30

Ботсван хүн сармагчингаас үүссэн, харин сармагчин Монгол хүнээс үүссэн юм шүү дээ.

1  |  0
Top