Арын хөл дээрээ явдаг байсан эртний матрын ул мөр олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Орчин цагийн матрын эртний төрөл үлэг гүрвэлийн нэгэн адил арын хөл дээрээ явдаг байсан байх боломжтой бөгөөд тэд урт сүүлнийхээ тусламжтай тэнцвэрээ хадгалдаг байсан гэж палеонтологичид үзэж байна. Тэд БНСУ-ын нутаг дэвсгэрт олдсон хэвлийгээр явагчдын чулуужсан ул мөрийг шинжилсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.

Шинжлэх ухааны “Scientific Reports” сэтгүүлд мэдээлснээр, Өмнөд Солонгосын Чинжү хотод судалгаа хийж байсан эрдэмтэд 18-24 см урт олон тооны ер бусын ул мөр илрүүлжээ. Палеонтологичдын тооцоолсноор, ийм ул мөр үлдээсэн амьтны хөлийн урт том хүний хөлийн урттай ойролцоо байх ёстой гэнэ. Эхэндээ судлаачид эдгээр ул мөр нисдэг үлэг гүрвэлийнх гэж таамаглажээ. Гэвч нисдэг үлэг гүрвэлүүд ихэнх үлэг гүрвэлийн нэгэн адил өлмий дээрээ явдаг байсан бол Чинжүд ул мөрөө үлдээсэн амьтад мөн өсгий дээрээ тулгуурлан явдаг байжээ. Үүн дээр тулгуурлан палеонтологичид ул мөрийг орчин цагийн матрын эртний өвөг үлдээсэн гэх таамаг дэвшүүлжээ. Гэхдээ энэ таамагт тохирохгүй зүйл үлджээ. Энэ нь эртний матрын төрөлтөн дөрвөн хөл дээрээ явдаг байсан. Гэтэл эрдэмтэд арын хөлийн ул мөрийг олсон. Ул мөрийг нарийвчлан шинжилсний дүнд палеонтологичид ул мөрийг матрын төрөлтөн үлдээсэн гэх таамгаа батжуулсан байна. Гэхдээ энэ төрөл зүйл үлэг гүрвэлийн адил арын хөл дээрээ явдаг байсан аж. Эдгээр амьтдын урт гурван метрт хүрч байсан гэнэ. Матрын энэ төрөлтөн 110-120 сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онч(66.181.178.34) 2020 оны 10 сарын 20

Хойд хоёр хөл

0  |  0
Top