Зураач Ж.Отгон-Эрдэнэ өөрийн бие даасан хоёр дахь уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Бид хаанаас ирсэн бэ” сэдэвтэйгээр 2019 оны арваннэгдүгээр сарын 3-15-ны өдрүүдэд Бльюмон төвийн 1-р давхарт байрлах "Norphei Art Gallery"-д дэлгэгдэх гэж байна.
Ж.Отгон-Эрдэнийн уран бүтээлүүд нь хүний амьдралын утга учир, хайр сэтгэл, Монгол хүн, төрт улс, уламжлалыг уран зургийн олон өнгө, хэлбэр, өвөрмөцөөр дүрслэн харуулсан аж.
Энэхүү бие даасан үзэсгэлэнгийн онцлог нь зураач бүх бүтээлүүдээ хамба хилэн материал дээр алтлаг, мөнгөлөг ялтас зэрэг өвөрмөц өнгө будгаар хослуулан туурвисан нь уран зургийн салбарт шинэлэг өнгө төрхийг нэмж чаджээ.
2015 оноос хойш бүтээлээ туурвин гадаад, дотоодын олон үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчийн өвөрмөц шинэлэг бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл та "Norphei Art Gallery"-г зочлоорой.
Сэтгэгдэл ( 0 )