"Авлигатай тэмцэх газар", “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ хамтран зохион байгуулж буй арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд "Хоёр хотын цадиг-2019" үзэсгэлэн "Уран зургийн галерей"-д гарч байна.
Тус үзэсгэлэнгээр иргэдийн оролцоотой хөгжүүлсэн хувь хүний агаарын бохирдолд өртөлт, хотын хүртээмжтэй үйлчилгээ зэрэг сэдвүүдээр хийсэн газрын зураг, бусад бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнд авлигыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдол болоод бидний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бий болсон нээлттэй мэдээллийн санг (open data platform) албан ёсоор танилцуулах болно.
Мөн үзэсгэлэнд иргэдийн оролцоотой хөгжүүлсэн хувь хүний агаарын бохирдолд өртөлт, хотын хүртээмжтэй үйлчилгээ зэрэг сэдвүүдээр хийсэн газрын зураг, бусад бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх аж.
Үзэсгэлэнгийн үеэр сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд болон богино хэмжээний сургалтууд явагдана.
Сэтгэгдэл ( 1 )
76433