Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдэл Монголын үндэсний фронтоос өнөөдөр "Эх орон дуудаж байна" тайван жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан бол жагсаалыг маргааш хүртэл хойшлуулсан байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд “ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Монголын үндэсний фронтынхон маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-ны 11:00 цагаас Сүхбаатарын талбайд жагсахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )