“Монгол ноолуурын нууц” кино гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Оскарын шагналт найруулагч Люк Жаке Италийн “Loro Piana” компанийн захиалгаар монгол ноолуурын тухай баримтат кино бүтээжээ.

“Loro Piana” компани ХVII зууны дунд үеэс ноолууран хувцасны зах зээлд орсон Италийн брэнд. Түүхий эдээ Монгол, Өвөр Монголоос авдаг. Кинонд Лоро Пианагийн өвөг дээдэс сайн чанарын ноолуур хайн, Монголд ирж байгаа талаар эхэлж, орчин үеийн  загвар зохион бүтээгчид хэрхэн хувцас хийдэг, малчид ноолуур хэрхэн бэлтгэдэг талаар өгүүлжээ.

Нийт гурван анги киноны эхний ангийн нээлт Хятадын Шанхай хотын “MIFA 1862” төвд боллоо. Нээлтийн ёслолд “Эмми” шагналд нэр дэвшигч Сирилл Офорьтын аялгууг амьд хөгжим тоглон, оны шилдэг ноолууран бүтээгдэхүүн бүтээгчдэд шагнал гардуулжээ.  

Киног эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top