Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын бүс рүү нэвтрэх замд хяналтын 7 цэг ажиллаж байна.
Тодруулбал, Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүс рүү буюу Улаанбаатар хот руу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )