ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Өөдөө урсах өнгө"

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

"Mongol Mountaineering" цахим сэтгүүлийн санаачлагч, уулчин, зураач Ч.Ариунзулын "Өөдөө урсах өнгө" нэртэй уулын авиралт болон уран бүтээлийн үзэсгэлэн гарах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2019 оны арваннэгдүгээр сарын 22 ны 18:00 цагт MN tower-т байрлах MN17 уран зургийн галерейд болох юм.  

Спортын мастер Ч.Ариунзул нь Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, тив дэлхийн олон өндөр уулсаар 10 гаруй жил аялал авиралт хийх явцдаа, уулсын орчинд, халуун уур амьсгалд нь бүтээсэн усан будгийн бүтээлүүдээ дэлгэх ажээ.

Мөн тус үзэсгэлэнд уулын авиралт, уран зурагтай холбоотой олон олон сюрпризүүд, уран бүтээлчдийн экстрим спортын тухай сонирхолтой ярилцлагууд та бүхэнд хүрэх юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top