Н.Төгсцогт WBC холбооны бүсийн төлөө тулалдана

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Манай бокс сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан тулаан удахгүй явагдахаар болжээ.

Мэргэжлийн боксын ертөнцөд цахиур хагалж яваа манай боксчин Н.Төгсцогт 11 тулалдаж, 11 ялалт байгуулан, 57.2 кг-ын жингийн IBO холбооны дэлхийн аварга болсон билээ. Одоо түүний зорилго WBC холбооны аварга болох.
 


WBC холбооноос тус жингийн аварга АНУ-ын Гэри Расселийг Н.Төгсцогттой тулалдуулах шийдвэр гаргасан. Энэ оны тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад чуулганаас албан үүрэг, нэг ёсны даалгавар, тушаал буулгасан тул америк эр энэ удаад зугтаж чадсангүй.

Н.Төгсцогт фэйсбүүк хуудсаараа дамжуулан, ирэх нэгдүгээр сард Рассельтай тулалдахаа зарлалаа.

Түүнийг ялбал WBC холбооны аварга болж, цаашдаа өөрөө болзлоо тавьж, тулалддаг болно.
 


57.2 КГ ЖИНГИЙН АВАРГУУД
 

WBA - Лео Санта Крус (36-1-1, 19 KO), Мексик

WBC - Гэри Рассель (30-1-0, 18 KO), АНУ

IBF - Жош Уоррингтон (29-0-0, 6 KO), Их Британи

WBO - Оскар Вальдес (26-0-0, 20 KO), Мексик

IBO – Н.Төгсцогт (11-0-0, 9 KO), Монгол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top