Зураач Р.Сэнгүмийн "Цагаан манан" нэртэй бие даасан үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 8-нд "MN 17" арт галерейд нээлтээ хийлээ.
Уран бүтээлч тус үзэсгэлэнгээ өөрийн хайрт өвөөдөө буюу нэрт зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн гэгээн дурсгалд зориулан гаргаж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр урлаг, уран зурагт дуртай хэн бүхэнд нээлттэй workshop ажиллуулж байгаа бөгөөд даавуун цүнх, халуу усны сав, magnet, өөрийн хөргөө зуруулах, өөрт таалагддаг цэцэг болон абстракт зургийг захиалан зуруулах боломжтой.
"Цагаан манан" үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд гарч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг ач хүү байнаа. Амжилт.