Рэп дуучин Bad Azz шоронд амьсгал хураалаа

2019 оны 11 сарын 13

АНУ-ын Калифорнийн шоронд 43 настай рэп дуучин Bad Azz буюу Жамарр Антонио Стампс нас баржээ.

Bad Azz энэ сарын 8-нд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаж, шүүх хурал нь 13-нд болох ёстой байв.

Үхлийн шалтгааныг дурдаагүй байна.

Bad Azz Тупак Шакур, Снуп Догг зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байлаа.

Crooked I (Доминик Уиклифф): Анд минь, тайван нойрсоорой.

Biz Markie (Марсель Туо Холл): Тэр домог байлаа.

Снуп Догг: “Залуу минь тайван нойрс доо, арай л эрт явчихлаа даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top