“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг дөрвөн өдөр тоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг шинэ жилийн өдрүүдээр олны хүртээл болж заншжээ. Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн найруулгаар зургаа дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг ирэх арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавих юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд зарим өдрийн тасалбар хэдийнэ дуусчээ.

Сонирхуулахад, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногоос бүжгийн бэлтгэл, сургуулилтаа өөрөө удирдаж эхэлсэн байна. “Цөмөөхэй”-д оролцох бяцхан бүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн есдүгээр сард болж,300 гаруй хүүхэд оролцсоноос 195 нь тэнцэж, дүр бүтээх эрхтэй болсон юм.

Ирэх сард мөн "Монголын балетын хөгжил сан"-гаас зохион байгуулдаг Олон улсын балетын II-р тэмцээн болох ба "Бостон балет" компанийн захирал Mikko Nissinen уралдааны шүүгчээр ажиллахаар уригджээ. 
 

"ЦӨМӨӨХЭЙ": Тоглолтын хуваарь:

12 сарын 20, 13:00
12 сарын 20, 19:00
12 сарын 21, 17:00
12 сарын 27,  19:00
12 сарын28,  12:00
12 сарын 28, 17:00

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top