"Цөмөөхэй" бүжгэн жүжигт Хөвсгөлийн цаатан хүү тоглоно

2019 оны 12 сарын 12

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон залуу бүжигчид жил бүр уламжлал болгон тоглогддог “Цөмөөхэй” балетын талаар өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ.

П.И.Чайковскийн “Щелкунчик” балет буюу “Цөмөөхэй” балетыг "Балетын хөгжлийн сан"-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тоглож амилуулснаар зургаа дахь жилтэйгээ золгож байна.

Тус бүжгэн жүжигт Хөвсгөл аймгийн цаатан хүү н.Сугараа ирж оролцоно гэдгийг тэрбээр онцолсон юм. Д.Алтанхуяг Хөвсгөл аймагт явж байхдаа цаатан хүүтэй таарч, “Цөмөөхэй” балетад гардаг цаа буга санаанд бууж, энэ санааг бодож олсон бөгөөд хүүгийн аав, ээжид хэлэхэд дуртайяа зөвшөөрчээ.

УДБЭТ-т энэ сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох “Цөмөөхэй”-гийн эхний өдөр Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермийн театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох бөгөөд уг тоглолтыг зорилтот бүлгийн олон хүүхэд үзээсэй гэж хүсэж буйгаа илэрхийлэв. Энэ ч утгаараа Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хүүхдүүдэд балетын урлагаар дамжуулж, урлагийн боловсрол олгох зорилго өвөртөлж байгаагаа тэрбээр онцолсон. Түүнчлэн 21 аймагт балетын урлагийг хүргэж, аль ч театртай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 

“Цөмөөхэй” балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолтод тоглох хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгөөр хүрдгээрээ онцлог юм. Энэ удаагийн тоглолтын 50 хувьд нь энгийн сурагчид тоглох ба тэд модон цэрэг, хулгана зэрэг туслах дүрийг бүтээх аж. Хүүхдүүдийг өнгөрөгч есдүгээр сард сонгон шалгаруулж авсан юм.

МУГЖ балетчин Д.Алтанхуяг “Хамгийн гол нь тэдгээр хүүхдүүд бидэнтэй тоглосноор гэгээн дурсамж үлдэж, урлагийн наад захын ойлголттой болно" гэсэн юм. Мөн тэрбээр “Сонгодог  урлаг нийгэмд маш их хэрэгтэй гэдгийг ойлгуулах зорилготой бөгөөд нийгэмдээ энэ урлагийг сайтар хөгжүүлж чадвал хэн ч ямар нэг дүрд тоглох боломжтой” гэв.

Тоглолтын тасалбар 20 мянгаас 120 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд www.ticket.mn болон www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой юм байна.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top