Берлиний Улсын Балет компани “Цөмөөхэй” балетыг арьс өнгөний үзлийн үүднээс сонгодог хувилбараар нь тавихаа түр цуцлаад байна.
Тус компанийн уран сайхны удирдаач Кристиана Теобальд “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа, тус балетын эх хувилбарт нүүрээ хар өнгөөр будсан хоёр хүүхэд тоглодог. Үүнийг “блэкфэйсинг” гэдэг. Мөн татвар эмс бүжиглэдэг үзэгдэлд гоцлол бүжигчнийг арьсыг хар өнгөөр буддаг нь бүр 2015 онд шүүмжлэл дагуулж байжээ. Энэ бүх зүйлийг тайлбаргүйгээр тайзан дээр үзүүлж болохгүй. Балет анх тавигдсан 1892 оны үед хүлээн зөвшөөрч байсан үзэгдлүүд орчин үед маш олон асуудал дагуулж байгаа тул эргэн харах шаардлагатай байна гэж Теобальд тодруулжээ.
Түүний хэлснээр, хятад бүжгийн хэсэг ч мөн маргаан дагуулж байна. Тайзан дээрх бүжигчдийн “цөмцгөнөсөн алхаа” дорнын улсын ард иргэдийн хэвшмэл алхааг харуулдаг аж.
Теобальд балетыг бүр мөсөн цуцлахгүй гэж мэдэгдээд балетыг тавихдаа “блэкфэйсинг” хийхгүй аж. Ийм жижиг өөрчлөлт ч зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж буйг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. "Гэхдээ бид бүхнийг шинээр үнэлж, шинээр харах учиртай" гэж онцолсон байна.
Асуудалтай хэсгүүдийг бага зэрэг өөрчилсний дараа “Цөмөөхэй” балетыг дахин тавина. Тэр хүртэл “Дон Кихот”-ыг тавихаар болжээ.