Дэлхийн томоохон корпорацууд "Facebook"-ийг бойкотолж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

АНУ-ын “PepsiCo” корпорацын удирдлагууд “Facebook” олон нийтийн сүлжээнд реклам сурталчилгаагаа хоёр сарын турш байршуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Fox News” сувгийн мэдээлснээр,  үүнээс өмнө "Starbucks", "Coca-Cola", "Verizon", "Unilever" зэрэг үндэстэн дамнасан корпорацууд Facebook болон олон нийтийн бусад сүлжээнд сурталчилгаа байршуулахаас түр хугацаанд зогсоосон тухай мэдэгдээд байгаа юм. Учир нь Facebook зэрэг компанийн удирдлагууд арьс өнгөний үзэл агуулсан болон төөрөгдөлд оруулсан мэдээллийг устгах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж үндэстэн дамнасан корпорацууд үзэж байна.

“PepsiCo” корпорац албан ёсоор энэ тухай зарлаагүй байгаа ч сурталчилгаагаа ирэх сараас эхлэн наймдугаар сарыг дуустал Facebook сүлжээнд байршуулахгүй аж. Ингэснээр дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгддэг олон нийтийн сүлжээний эсрэг “бойкот” хийх явдал дэлхийн хэмжээнд хүрч, хүрээгээ тэлж эхэлжээ. “PepsiCo” корпорац реклам сурталчилгаа, маркетинг ийн үйл ажиллагаанд жилд 2.6 тэрбум ам.доллар зориулдаг байна. “Facebook” компанийн нийт орлогын ихээхэн хувийг зар сурталчилгаанаас олдог аж. Өнгөрсөн онд гэхэд тус компани  зар сурталчилгаанаас 69,655 тэрбум ам.долларын орлого олжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top