АНУ-ын “Facebook” компани 13-аас доош насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан “Instagram Kids” аппликэйшн гаргахаар төлөвлөж байна.
Ингэснээр хүүхэд, өсвөр насныханд анх удаа аюулгүй байдлаар олон нийтийн сүлжээг ашиглах боломж олгох юм гэж “Инстаграм” компанийн дэд ерөнхийлөгч Вишал Шах мэдэгджээ. Энэ нь тус компанийн залуу хэрэглэгчдийг хамгаалах хүрээнд авч буй санаачилга гэнэ. Тус Инстаграм сүлжээнд өсвөр насныханд хэрцгий хандах, дээрэлхэх явдалтай тулгардаг гэсэн олон нийтийн шүүмжлэл гарсны дараа “Инстаграм” компани “нийгэмлэгийнхээ хамгийн залуу гишүүдэд зориулж “Инстаграм”-ыг илүү аюулгүй болгох тал дээр хүчин чармайлт гаргаж байна гэж мэдээлжээ.
Тус компанийн бодлого ёсоор одоогоор 13-аас доош насны хүүхдүүд энэхүү сүлжээг ашиглахыг хориглодог.
2020 онд “Инстаграм” сүлжээ дэлхийд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг аппликэйшн болсон билээ. 2018 онд энэхүү сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг тэрбумыг давсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
bolioroi hvvhdiig bvv oroltsuul naad mengendee boloo ym bish vv
Zail
woli woli