Facebook нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

АНУ-ын “Facebook” корпорац ирэх долоо хоногт нэрээ өөрчлөх тухай зарлахаар зэхэж байна гэж “Verge” портал эх сурвалж дурдан мэдээлжээ. Ингэхдээ шинэ нэрд “Metaverse” үзэл баримтлалыг тусгахаар зорьж байгаа гэнэ.

Энэ талаар тус корпорацын гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ сарын 28-нд болох “Facebook” компанийн жил бүрийн “Connect” бага хурлын үеэр зарлахаар төлөвлөж байна. Гэхдээ компанийн шинэ нэр удахгүй ил болно гэсэн хүлээлттэй байна.

“Facebook” компанийн ребрэндинг ижил нэртэй олон нийтийн сүлжээ тус компанийн зөвхөн нэг л бүтээгдэхүүн нь бөгөөд өөр төрлийн олон үйлчилгээг тодотгох гэнэ. Шинэ нэрийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээллээр, тус компанийн сүүлийн хэдэн жил ажиллаж буй Horizon технологитой холбогдох магадлал бий гэнэ.

“Facebook” нь нэрээ сольж буй анхны технологийн корпорац биш. 2015 онд “Facebook” компанийн гол өрсөлдөгчдийн нэг “Google” бүтцийн өөрчлөлт хийж, нэрээ “Alphabet” хэмээн өөрчилсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top