“Facebook”-ийн үйл ажиллагаа өнгөрсөн шөнө (Монголын цагаар) хэсэг хугацаанд доголдсон билээ.
Тэгвэл Facebook компаниас “Facebook, WhatsApp, Instagram-ын сүлжээний үйл ажиллагааг хэвийн болголоо” гэж мэдэгдлээ.
Facebook компанийн эзэмшдэг дээрх нийгмийн сүлжээний үйл ажиллагаа зургаан цагийн турш доголджээ. Facebook компани хэрэглэгчдэдээ хүндрэл учруулсандаа хүлцэл өчиж, Twitter-ээрээ дамжуулан “Facebook-ийн үйлчилгээнүүдийг 100 хувь хэвийн болгоход хугацаа шаардлагатай” гэж мэдээлсэн байна.
Өмнө нь 2019 онд Facebook рүү 14 цагийн турш хандаж болохгүй болж, доголдож байсан юм.
Facebook доголдсон зургаан цагийн хугацаанд Марк Зукербергийн хөрөнгө 6 тэрбум гаруй ам.доллароор багассан байна.
Сэтгэгдэл ( 0 )